Page 24 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 24
цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төхк
2021 ОНы шИЛДЭГ 10 АЖИЛ
1. 220/110/35 кВ-ын “Эрдэнэт” дэд станцын 200 МВА-н хүчин чадалтай АТ-1 автотрансформаторыг
компанийн үйл ажиллагааны чадавх, дотоод нөөцөөр Украйн улсын ЗТЗ сервис компанитай
хамтарч бүрэн задаргаат их засварын ажлыг хийж ашиглалтанд 100% хүлээн авсан. Тус ажил нь
улсын эдийн засгийн томоохон эх үүсвэр болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Хангайн бүс
нутгийн хэрэглэгчид төдийгүй эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай тасралтгүй байдал
хангагдлаа.
2. 220/110 кВын ИХБ-4, 220/110/35 кВ-ын Эрдэнэт, Дархан дэд станцуудыг холбодог 220 кВ-ын 201,
202, 203, 204, 208-р АШ-ын хуучин цахилгаан соронзон механик реле хамгаалалтыг сүүлийн
үеийн микропроцессор бүхий ДФЗМ маягийн ТОР-300, SEL-411L реле хамгаалалтуудаар шинэчлэн
сольсноор 220 кВ-ын АЛТАН ГУРВАЛЖИН-ын найдвартай ажиллагаа, эрчим хүчний системийн
тогтворжилтыг хангасан томоохон ажил хийсэн.
24