Page 23 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 23

жилийн тайлан-2021



            үүссэн  асуудлыг  шийдвэрлэн  газрын  захирамж,  гэрчилгээг  шинэчлэн  гаргуулан  баталгаажуулж,
            газар  эзэмших  гэрээ  байгуулах  түвшинд  хүргэх,  төслийн  санхүүжүүлэгч  болох  Европын  сэргээн
            босголт хөгжлийн банктай холбоотой уулзалт хэлэлцээрт тогтмол оролцож үйл ажиллагаа, зохион
            байгуулалтыг  ханган  ажиллах,  мөн  банкны  шаардлагад  нийцүүлэн  ТЭЗҮ-г  шинэчлэх,  байгаль
            орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэх, тайлангуудад холбогдох саналаа тусгуулах, ажлын хэсгийг
            хуралдуулж, техникийн нөхцөлийг олгох зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэж ажилласан.
            Европын холбооноос буцалтгүй тусламж олгох техникийн үнэлгээний хурал зарлагдаагүй байгаагаас
            шалтгаалж,  төслийн  зээлийн  хэлэлцээр  2021  оны  09  дүгээр  сараас  хойш  5-6  сараар  хойшлогдож,
            төслийн  зээлийн  гэрээ  болон  төсөл  хэрэгжүүлэх  нэгжийг  байгуулж  болох  хууль  зүйн  үндэслэл
            үүсээгүй  бөгөөд  төслийн  бэлтгэл  ажлуудыг  цаг  алдалгүй  хангах,  төсөл  хэрэгжүүлэх  нэгжийн
            зөвлөхийг сонгон шалгаруулах, тендерийн баримт бичгийг боловсруулах, зээлийн гэрээг байгуулах
            болон тэдгээр мэдээллийг ЕСБХБ-ны олон улсын мэдээллийн санд оруулж, нийтэд мэдээлэх зэрэг
            ажлуудыг Монгол Улсын талаас хариуцан ЕСБХБ-тай хамтран ажиллаж байна.


            4. ЭрчИм ХҮчНИЙ СҮЛЖЭЭНД АшИГЛАХ ТОм чАДЛыН ХУрИмТЛУУрыН ТӨСӨЛ
            2021 онд уг төслийн хүрээнд эрчим хүч хуримтлуулах зай хураагуурын систем (ЭХХЗХС)-ийг угсарч
            суурилуулах  EPC  гүйцэтгэгчийг  сонгон  шалгаруулах,  тендерийн  техникийн  саналыг  үнэлэх,  АХБ-
            аас  ирүүлсэн  тодруулгад  тухай  бүр  хариу  өгөх,  төслийн  менежментийн  зөвлөх  компани  (ТМЗК)-г
            шалгаруулж, гэрээ байгуулах /2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан/, ТМЗК-аас
            эхлэлийн  болон  сар  улирлын  тайлангуудыг  хүлээн  авч,  баталгаажуулах  зэрэг  ажлуудыг  төслийн
            багийнхантай хамтран гүйцэтгэлээ.

            Төслийн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд эрчим хүчний салбарын жендерийн бодлогын баримт
            бичиг боловсруулах, эмэгтэй инженерүүдийг чадавхжуулах сургалт, төслийн нийгмийн нөлөөллийн
            судалгаа  зэрэг  ажлуудад  гүйцэтгэгчийг,  төслийн  байгаль  орчны  мониторингийн  ажлын  хүрээнд
            байгаль орчны мониторинг хийх ажилд гуравдагч компанийг ТМЗК нь тус тус сонгон шалгаруулах
            ажлыг зохион байгуулж, гэрээ байгуулах шатанд байна.

            Уг төслийг хэрэгжүүлэх баг болох Төсөл хэрэгжүүлэх нэгж нь Эрчим хүчний яам дээр байгуулагдсан
            бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар нэгжийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний
            хэрэгжилт нь 93.8 %, төслийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт 12.03%-тай байхаас 10.6 %-тай буюу
            88.6%-ийн гүйцэтгэлтэй байна.


            5. ПОЛИХЛОрТБИфЕНИЛИЙГ БАЙГАЛь ОрчИНД ЭЭЛТЭЙ АрГААр УСТГАХ
            мЕНЕЖмЕНТИЙН чАДАвХыГ БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ
            Монгол  Улсад  ашиглагдаж  байгаа  Эрчим  хүчний  тостой  тоног  төхөөрөмжид  агуулагддаг
            Полихлортбифенил (ПХБ) хортой бодисыг устгах, хяналт тавих чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд
            2021 онд нийт 204,364 кг трансформаторын тосыг цэвэрлэн хоргүйжүүлж, физик болон химийн шинж
            чанарын  үзүүлэлтүүдийг  зөвшөөрөгдөх  хэмжээнд  хүргэж  ажилласан.  Нийт  жингээрээ  634,424  кг
            тостой тоноглолын хатаалтын буюу хөндийрүүлэг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

            6. рТв (ХБНГУ-ыН фИЗИК ТЕХНИКИЙН ХҮрЭЭЛЭН)-Н ТӨСЛИЙН III ҮЕ шАТ

            Хэмжил  зүйн  тусгай  зөвшөөрлийн  дагуу  үйл  ажиллагаа  явуулж  байгаа  компанийн  тоолуурын
            лабораторид тулгуурлан ухаалаг хэмжүүр, тоолуурын суурь тогтолцоог бий болгож, MNS 17025:2018
            стандартад  нийцсэн,  олон  улс,  бүс  нутгийн  хэмжээнд  хүлээн  зөвшөөрөгдсөн  хэмжүүр  тоолуурын
            лаборатори болгохоор зорин ажиллаж байна. ХБНГУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын техник
            хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй РТВ (ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн)-н
            төслийн  III  үе  шатны  ажлыг  компанийн  цахилгаан  хэмжлийн  лаборатори  дээр  хэрэгжүүлэхээр
            шийдвэрлэсэн.  Төслийн  хүрээнд  лаборатори  нь  итгэмжлэгдсэн  (Accreditation  laboratory),  Засгийн
            газрын  томилогдсон  лаборатори  (Designated  laboratory)  болох  бөгөөд  2021  онд  лабораторийн
            барилгын ажлыг бүрэн хүлээж аваад байна.


                                                                                                          23
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28