Page 18 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 18

цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төхк
































                              “Засвар, ашиглалтын чанарыг дээшлүүлэх болзолт уралдаан”-д  тэргүүн байр эзэлсэн
                                  Хангайн бүсийн салбарын дарга П.Баясгалан шагнал гардан авч байгаа нь

            Ажилтнуудын  ажлын  бүтээмж  үр  дүнг  харгалзан  дэвшүүлэн  ажиллуулах,  шагнаж  урамшуулах,
            идэвхжүүлэх, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулж, 2021 онд 102 ажилтанд 1,115.0 сая
            төгрөгийн  буцалтгүй  тусламж,  тэтгэмж,  нөхөн  төлбөр  олгож,  ажилтнуудын  нийгмийн  асуудлыг
            шийдвэрлэх  ажлын  хүрээнд  компанид  олон  жил  үр  бүтээлтэй  ажиллаж  байгаа  26  ажилтанд  орон
            сууцны  асуудлаа  шийдвэрлэхэд  128.0  сая  төгрөгийн  дэмжлэг  үзүүлсэн.  Компанийн  Захиргаа,
            Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний дагуу давхардсан тоогоор
            2017 ажилтны амралт сувилал, унаа, хоолны хөнгөлөлтөд 1,798.3 сая төгрөгийн зардал гаргасан байна.
            Ур чадвартай 25 ажилтанд мэргэжлийн ур чадварын нэмэгдэл хөлсийг олгож, 50 ажилтны мэргэжлийн
            зэргийг нэмэгдүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү болон шөнийн цагийн нэмэгдэлд 3,446.7
            сая төгрөг зарцуулсан.
            Компанийн хамт олны дундаас ахмад настан Г.Пүрэвдорж “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор,
            гүйцэтгэх  захирал  Б.Нямсамбуу  “Эрчим  хүчний  салбарын  шилдэг  менежер”-ээр,  “Эрчим  хүчний
            салбарын  шилдэг  ажилтан”-аар  УБС-ын  ээлжийн  монтёр  Н.Батжаргал  нар  шалгарч,  “Хөдөлмөрийн
            гавьяаны улаан тугийн одон”-оор 3, “Алтангадас одон”-оор 12, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 14,
            “Эрчим хүчний тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 40, бусад салбарын “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр
            3, Эрчим хүчний яамны "Хүндэт жуух бичиг"-ээр 26, бусад яамны "Хүндэт жуух бичиг"-ээр 7, мөнгөн
            шагналаар 49 ажилтан шагнагдсан.



















                2021 оны Эрчим хүчний салбарын “Шилдэг менежер”    2021 оны Эрчим хүчний салбарын “Шилдэг ажилтан”
                        Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу                    Ээлжийн монтёр Н.Батжаргал


            18
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23