Page 17 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 17
жилийн тайлан-2021
“Дархан” дэд станц “Илч баян” дэд станц
Ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оновчтой санал, бүтээлийг дэмжиж урамшуулах “Тесла
ба Эдисон уралдаан"-ыг 2020 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зарлаж, оны эцэст дүгнэн, зохих
шагнал урамшууллыг олгож хэвшээд байна. Үүний үр дүнд ажилтнууд шинэ санаа, санаачилга гаргах,
инновацийн шийдэл бүхий багаж хэрэгсэл зохион бүтээх идэвх санаачилга эрс нэмэгдсэн. Тухайлбал
“Хүчний болон хүчдэлийн трансформаторын коэффицент тодорхойлох ТКтр-1 багаж”, “Ачаалал дор
хүчдэл тохируулагчийн хяналт, автомат удирдлагын төхөөрөмж”, сэлгэн залгалт, шуурхай ажиллагааны
сургалтын программ, 3D дүрслэл бүхий дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын сургалтын
аппликэйшн зэрэг өндөр өртөг бүхий төхөөрөмжийг зохион бүтээсэн.
Дамжуулах сүлжээнд 2021 онд хийгдсэн техникийн шинэчлэлтийн томоохон ажил, инновацийг
шингээсэн бүтээлийн дийлэнх нь компанийн инженер техникийн ажилтнуудын санал санаачилга,
мэдлэг чадвар шингэсэн бүтээлүүд бөгөөд гадна болон дотоодын бэлэн брэнд бус өөрсдийн оюун
ухаан, хүч хөдөлмөрөөр зохион бүтээсэн техникийн шийдлүүд болно. 2021 онд 24 төсөл, бүтээлийн
материал ирүүлснээс “Шилдэг төсөл” төрөлд “Технологийн хувийн хаалттай сүлжээ буюу TVPN”
төслөөр нэгдүгээр байранд Төвийн бүсийн салбарын ерөнхий инженер М.Чулуунбаатар удирдагчтай
баг хамт олон, дэд байранд “Subs Mon application” боловсруулсан Баянхонгор дэд станцын ээлжийн
монтёр Б.Баянмөнх, "Шилдэг бүтээл" төрөлд нэгдүгээр байранд “Цахилгаан тоноглолыг хүчдэлийн
хэлбэлзлээс хамгаалах Тог-1 реле”-ийг зохион бүтээсэн Улаанбаатар салбарын диспетчер инженер
Ц.Баттогтох, дэд байранд “Сургалт программ хувилбар-2”-ийг зохион бүтээсэн Улаанбаатар
салбарын диспетчер инженер Н.Батсүрэн нар шалгарсан. Цаашид уг уралдааныг зөвхөн дамжуулах
сүлжээ төдийгүй эрчим хүчний салбарын хэмжээний уралдаан болгох зорилт тавин ажиллаж байна.
Компанийн хүний нөөцийн чадавхыг сайжруулах, засвар, ашиглалтын үйл ажиллагааг чанаржуулан
шинэ бүтээл, санаачилгыг дэмжин нэвтрүүлэх зорилгоор “Засвар, ашиглалтын чанарыг дээшлүүлэх
болзолт уралдаан”-ыг зохион байгуулж, Хангайн бүсийн салбар хамт олноо манлайлан шалгарсан.
“Тесла ба Эдисон” уралдааны “Шилдэг төсөл”-ийн “Тесла ба Эдисон” уралдааны “Шилдэг бүтээл”-ийн
тэргүүн байр Төвийн бүсийн салбарын ерөнхий инженер тэргүүн дэд байр эзэлсэн Улаанбаатар салбарын диспетчер
М.Чулуунбаатар удирдлагуудын хамт инженер Ц.Баттогтох, Н.Батсүрэн нар удирдлагуудын хамт
17