БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Сонгино-Мандал 330 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барих төслийн хүрээнд 220/110/35/10 кВ-ын Тавантолгой дэд станц, Оюутолгой дэд станцыг 220 кВ-ын хүчдэлд залгасан
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу байгуулагдсан техникийн комисс Эрчим хүчний хөгжлийн төвийн Ерөнхий инженер Л.Батхүү, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа, Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын хэлтсийн дарга Н.Батбаяр, Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга М.Өмербай, Говийн бүсийн салбарын Ерөнхий инженер Б.Дамбийням, Говийн бүсийн салбарын Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын албаны дарга Т.Цэнгэл, ДҮТ ХХК-ийн Мэдээллийн технологи холбооны албаны хяналт мэдээллийн системийн тоног төхөөрөмжийн инженер Б.Батхүү, ТВЕА ХХК-ийн төслийн инженер Б.Амар-Эрдэнэ, ЭХХТ-ийн ЗХХ ахлах инженер Ш.Шижирбат нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 08 сарын 13-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Говийн бүсийн салбарт ажиллаж Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг 220 кВ-ын хүчдэлд шилжүүлэх, ачаалал дор залгах шийдвэрүүдийг гаргасан.
Уг ажлыг зохион байгуулахад шуурхай ажиллагааны болон инженер техникийн ажилчид мэдлэг чадвараа дайчлан сэлгэн залгалтын программыг богино хугацаанд боловсруулж, тоноглолд туршилт хийх ажлыг амжилттай гүйцэтгэж, дэд станцыг бүрэн ашиглалтад хүлээн авлаа.
Тавантолгой дэд станцын Б.Мянганбуу ахлагчтай шуурхай ажиллагааны ажилчид
Тавантолгой болон Оюутолгой дэд станцын 220 кВ-ын хүчдэлийн түвшингээр шилжүүлж залгахад шинээр залгагдах 220/110/35 кВ-ын бүх тоноглолуудын реле хамгаалалт, автоматик, хэмжүүр тоолуурын хэлхээг шалгаж, илэрсэн гэмтлийг устгаж, тавил тохиргоо хийх ажлыг Говийн бүсийн салбарын Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын албаны дарга Т.Цэнгэлээр ахлуулсан бригад богино хугацаанд гүйцэтгэсэн.
ГБС-ын РХАХТА-ын хамт олон компанийн Ерөнхий инженерийн хамт
220/110/35 кВ-ын Оюутолгой дэд станцыг 220 кВ-ын хүчдэлийн түвшинд холбох ажлын хүрээнд Засварын албаны дарга Ж.Шараваар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад 2020 оны 08 дугаар сарын 16-аас 08 дугаар сарын 21-ны өдрүүдэд АТ-ын 220/110/35 кВ талын холболт, 220/110 кВ-ын цэнэг шавхагчийн холболтыг хийж, 217, 218 дугаар агаарын шугамд үзлэг хийж, тулгуурын дугаар сэргээн газардуулгын эсэргүүцэл барихгүй 15 цэгт газардуулгын эсэргүүцэл бариулах ажил гүйцэтгэсэн.
ГБС-ын засварын бригад ажил гүйцэтгэж байгаа нь
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.