Компанийн ТХХ-ийн бригад Хангайн бүсийн салбарын засварын бригадтай хамтран 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Украйн улсын “ЗТЗ” компанийн мэргэжилтний хамт 200 мВА-ын хүчин чадалтай АТ-1 трансформаторын холболтын схем өөрчлөх, тусгаарлагчийг хүчитгэх, сэргээх ажлыг гүйцэтгэн 11 дүгээр сарын 03-ны өдөр хүчдэлд амжилттай залгасан. Тус ажлын хүрээнд хийгдсэн трансформаторын иж бүрэн хэмжилт, туршилтын явцад салбаруудын туршилтын инженерүүдийн практик сургалтыг зохион байгуулсан.
Компанийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа, Дэд захирал А.Азбаяр нар Эрдэнэт хотод 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 04-ний өдрүүдэд ажиллаа.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.