Алтай-Улиастайн салбар болон Баруун бүсийн салбарын удирдлагуудыг томилов

Нийтэлсэн: 2025-10-31

Цахилгаан эрчим хүчний найдвартай, тасралтгүй байдлыг хангах зорилгоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Алтай-Улиастайн болон Баруун бүсийн салбарыг байгуулав.

Шинэ салбар байгуулсантай холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр салбарын удирдлагуудыг томилсон бөгөөд Алтай-Улиастайн салбарын даргаар Бямбарагчаагийн Пүрэвренчин, Баруун бүсийн салбарын даргаар Гонгорын Заяабаяр нарыг тус тус томилж, хөдөлмөрийн гэрээ байгууллаа


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.