Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж
Коронавируст /COVID-19/ халдвараас сэргийлэх тухай
- Албан байгууллага:
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэх
- Иргэдийн санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
- Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Ажилтнуудыг амны хаалтаар хангах
- Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
- Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
- Шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт хоёр удаа арчиж цэвэрлэх
- Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
- Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилтнууддаа өгөх
- Хоолны газар ажилтнууд цөөн тоогоор ээлжлэн үйлчлүүлэх
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
- Хувь хүн:
- Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
- Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа сайтар савандаж угаах
- Нүд, ам, хамартаа гараа хүргэхгүй байх
- Амны хаалт тогтмол зүүх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Олон хүн цугласан газраар явахгүй байх
- Бусадтай гар барихаас зайлсхийх
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй байх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
- Шүлсээ хаяхгүй байх
Хяналт, мониторингийн хэлтэс
2020.08.01