Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа

Нийтэлсэн: 2020-07-24

Эрүүл мэндийн тухай хуулинд заасны дагуу иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах чиглэлээр 2020 оны 5 дугаар сард “Манчим” ББН, “Онч-Энх Онош“эмнэлгүүдтэй хамтран компанийн Төв удирдлага, Улаанбаатар салбар, Төвийн бүсийн салбар, Зүүн-Өмнөд бүсийн салбарын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Ээлжит үзлэг, шинжилгээнд Төв удирдлагын 137 ажилтан, Улаанбаатар салбарын 398 ажилтан, Төвийн бүсийн салбарын 207 ажилтан, Зүүн-Өмнөд бүсийн салбарын 205 ажилтан, нийт 847 ажилтан хамрагдсан байна.


          

Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, мэргэжлийн эмч нараас бүрдсэн эмнэлэг болон лабораторийн хамт олон цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээнүүдээс гадна эрдсийн шинжилгээ авч, хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судасны, арьс харшил, мэдрэл, чих, хамар хоолой, амны хөндийн эрүүл ахуйн нарийн мэргэжлийн үзлэг хийж, дүгнэлт, зөвлөгөө өглөө.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.