ЭРЧИМ ХҮЧЭЭ ЗӨВ ХЭРЭГЛЭЖ-ЗӨНДӨӨ ХЭМНЭЕ” аян хэрэгжиж байна

Нийтэлсэн: 2026-02-12

 
💡 Эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхийг олон нийтэд сурталчлан таниулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар дутагдаад буй эх үүсвэрийн хүчин чадлыг хэмнэлтээр нөхөх зорилгоор Эрчим хүчний сайдын 2023 оны А/51 дүгээр тушаал, мөн “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Нийгмийн нөлөөллийн аян”-ыг жил бүр өвлийн оргил ачааллын хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байна.
⚡️ Аяны хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч түгээх, дамжуулах, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэмжлэгтэйгээр ЕБС-уудаар “эрчим хүчээ зөв хэрэглэж-зөндөө хэмнэе” уралдаан зохион байгуулан ажилласан.
💡 Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбар нь мөн аянд нэгдэж Хэнтий аймгийн Чингис хот, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Багануур дүүргийн ЕБС-ын бага сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад "Эрчим хүчээ зөв хэрэглэж, зөндөө хэмнэе" сургалт явууллаа.

© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.