Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны 11 дэх удаагийн зөвлөгөөн

Нийтэлсэн: 2019-10-04

Жил бүр уламжлал болон зохиодог Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөгөөн Дорнод аймгийн Чойбалсан хотод 2019 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Энэ удаагийн зөвлөгөөд манай компаниас Хяналт, мониторингийн хэлтсийн дарга Я.Мөнхтөр, дотоод аудитор Б.Болормаа, Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч У.Байгалмаа, Төвийн бүсийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Л.Мягмарбат, Н.Ууганбаяр, Говийн бүсийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер О.Дөлгөөн нар оролцлоо.

Зөвлөгөөнд салбарын 33 байгууллагын 156 инженер техникийн ажилтан, дотоод аудиторууд оролцож, “Нягтлан бодох бүртгэлийн зарим стандартууд”, “Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, хуулийн шинэчлэл, цахим систем”, “Эрчим хүчний салбарт 2018-2019 онуудад гарсан аваар, саатал, осол, хариуцлага тооцсон байдал” зэрэг нийт 13 илтгэл хэлэлцүүлж, хяналтын ажилтнуудад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэсэн арга хэмжээ болж өндөрлөсөн юм.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.