Компанийн Хяналт мониторингийн хэлтсийн ахлах бөгөөд техникийн хяналтын инженер Д.Мөнхзаяа, Улаанбаатар салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Л.Ариунболд, Б.Батчулуун нар Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэнтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цэвэрлэх дэд станцын хамгаалалтын зурваст ажиллалаа.
Шалгалтаар Цэвэрлэх дэд станцын хашааны зүүн талд байрлах иргэн Ж.Пүрэвсүхийн төмрийн худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа газрын хашааг хамгаалалтын зурвасыг чөлөөлөн татах шаардлага хүргүүлж, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд уламжилсан юм.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.