"Монгол Улсын тогтвортой эрчим хүчний чадавхыг бэхжүүлэх" (CDSE) төслийн хүрээнд “Хосмог сургалт”-ыг хэрэгжүүлж байгаа “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн 110/35/10 кВ-ын Туул дэд станцын дэргэдэх “Өндрийн сургалтын төв”, Төвийн бүсийн салбарын дэргэдэх “Чадамжийн төв”-ийн үйл ажиллагаа болон мэргэжлийн боловсрол сургалтын Налайх политехникийн коллеж, Дархан политехникийн коллеж дээр ХБНГУ-ын зөвлөх Dr.Wenfried Heusenger 2025 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтанд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төслийн ахлах, мэргэжилтнүүд болон “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн холбогдох хэлтэс, салбарын инженерүүд, хосмог сургалтад хамрагдаж буй суралцагчид, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нар өргөн хүрээтэй оролцож, хосмог сургалтын зохион байгуулалт, аж ахуйн нэгжийн хүний нөөц, сургалтын төлөвлөгөө, үнэлгээний арга зүй, хамтын ажиллагааны үйл явцыг танилцуулж, тулгарч буй хүндрэлтэй асуудал, асуултууддаа зөвлөгөө авлаа.
ХБНГУ-ын зөвлөх Dr.Wenfried Heusenger нь хэлэхдээ мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, компанийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавхжуулах үйл ажиллагааг сайн явагдаж байгааг онцолж, компани дээрх сургалтын хяналт үнэлгээг өөрийн загвар, аргачлалыг хэрэглэхийг санал болгож ХБНГУ болон бусад улсын туршлагын талаар зөвлөмж өгч санал солилцсон байна. .jpg)
© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.