Компанийн 2023-2024 оны хамтын гэрээ байгуулагдлаа

Нийтэлсэн: 2023-02-09

 

       Монголын Эрчим хүч, геологи, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын ажил олгогч эздийн байгууллага хооронд байгуулсан “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын 3 талт хэлэлцээр”-ийг үндэслэн өнөөдөр компанийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороо 2023-2024 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг байгууллаа. Гэрээнд ажил олгогчийг төлөөлж компанийн захиргаа, ажилтнуудыг төлөөлж компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Мөнхбаатар, салбаруудын ҮЭХ-ны дарга нар, тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ удаагийн хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарим нэмэлт өөрчлөлтүүд оруулж ажиллах асуудал дээр талууд санал нэгдсэн болно.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.