Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран Улаанбаатар салбарын ажилтнуудыг коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх 2 тун вакцинд хамруулах ажлыг 2021 оны 03 дугаар сарын 10,11-ний өдөр болон 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Улаанбаатар салбарын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилтнуудынхаа дархааг дэмжих зорилгоор шаардлагатай витаминаар хангах ажлыг зохион байгууллаа.
Салбарын байр, дэд станцуудад ариутгал хийх зориулалтаар цэнэгээ хураадаг 20 литрийн багтаамжтай автомакс буюу мананцар үүсгэгч төхөөрөмж худалдан авч, Элетра 57-57 УБА автомашиныг халдвар гарсан тохиолдолд ашиглахаар тоноглож, жолоочийн хамт бэлэн байдлыг хангаж, хуваарийн дагуу ажлын байр, дэд станцуудад өөрсдийн хүчээр ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.