Ардын хувьсгалын 100 жил, Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой, “Эрчим хүчний ажилтаны өдөр”-ийг тохиолдуулан тус компанийн удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчиддаа шагнал гардуулж баяр хүргэлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Гүйцэтгэх захирлын зөвлөх Д.Балдорж, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Чинбат нар энгэрээ мялаасан бол Алтан гадас одонгоор Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа, Захиргаа удирдлагын хэлтсийн Сургалт бүтээмжийн инженер Л.Энхжаргал, Хяналт мониторингийн хэлтсийн ахлах бөгөөд техникийн хяналтын инженер Д.Мөнхзаяа, Нийтлэг үйлчилгээ,тээвэр механизмын хэлтсийн суудлын авто машины жолооч Д.Сүхбаатар, тусгай зориулалтын авто машины жолооч Д.Батбаяр нар тус тус шагнагдлаа. Мөн Реле хамгаалалт, Автоматик,хэмжилт туршилтын хэлтсийн дарга Н.Батбаяр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан бол Хяналт мониторингийн хэлтсийн ХАБЭА-н инженер Б.Батчулуун, Реле хамгаалалт автоматик, хэмжилт туршилтын хэлтсийн ахлах бөгөөд реле хамгаалалт, автоматикийн инженер З.Батзориг, Реле хамгаалалт автоматик, хэмжилт туршилтын хэлтсийн хэмжүүрийн инженер Б.Золбоо , Төсөл хөтөлбөрийн хэлтсийн ПХБ төслийн монтёр Л.Содовсүрэн, Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтсийн суудлын авто машины жолооч П.Отгонбаатар нар Эрчим хүчний тэргүүний ажилтан боллоо. Эрчим хүчний яамны жуух бичигээр Техникийн бодлого,төлөвлөлтийн хэлтсийн төсвийн инженер Х.Баянмөнх, Реле хамгаалалт,автоматик,хэмжилт туршилтын хэлтсийн Дэд станцын тогтмол гүйдлийн үүсгүүр, зай тэжээлийн засварын инженер Т.Нямдорж, Шуурхай зохицуулалтын хэлтсийн диспетчер инженер М.Сэржхорол нар шагнагдлаа. Шагнал гардсан ажилтан, албан хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.