Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 19 дэх жилдээ зохион байгуулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулах ёслол 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол Улсын Засгийн газартай хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийн тодруулдаг уламжлалтай бөгөөд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, 2019 оны амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагналын 20-д эрэмбэлэгдэн өмнөх оны амжилтаа бататгаж, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаа дахин тэргүүлэв.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.