Аз жаргалын өргөө үүдээ нээлээ.

Нийтэлсэн: 2026-03-18

 
🧑‍🧑‍🧒‍🧒Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолд төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах үүргийг тусгасан байдаг.
✅Энэхүү чиглэлийн хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо төв удирдлагын байранд хүүхдэд зориулсан өрөөг тохижуулж, 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр компанийн эцэг эхийн зөвлөлд хүлээлгэн өглөө.
✅Ингэснээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ажлынхаа тодорхой хугацаанд хүүхдээ тусгайлан тохижуулсан өрөөнд үлдээж, камерын хяналтын дор санаа зоволгүйгээр ажиллах боломж бүрдэж байна. Энэ нь ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллагын гүйцэтгэл, үр дүнг сайжруулахын зэрэгцээ хүүхдүүдийг хичээл, цэцэрлэгээ тараад эцэг эхийнхээ ажил дээр ирэх үед тоглох, хөгжих, хичээлээ хийх нөхцөлөөр хангаж, хүүхдийн эрхийг хамгаалсан, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн орчин бүрдүүлж байгаа юм.
 
 
 

© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.