ЦДҮС ТӨХК-ийн 2021 онд хийж гүйцэтгэсэн шилдэг 10 ажил

Нийтэлсэн: 2021-12-27

2021.12.16

Ажлын нэр

Хариуцсан нэгж

1

220/110/35 кВ-ын “Эрдэнэт” дэд станцын 200 МВА-н хүчин чадалтай АТ-1 автотрансформаторыг компанийн үйл ажиллагааны чадавхи, дотоод нөөцөөр Украйн улсын ЗТЗ сервис компанитай хамтарч бүрэн задаргаат их засварын ажлыг хийж ашиглалтанд 100% хүлээн авсан.

ХБС, ТХХ

2

220/110 кВын ИХБ-4, 220/110/35 кВ-ын  Эрдэнэт, Дархан дэд станцуудыг холбодог 220 кВ-ын 201, 202, 203, 204, 208-р АШ-ын хуучин цахилгаан соронзон механик реле хамгаалалтыг сүүлийн үеийн микропроцессор бүхий ДФЗМ маягийн ТОР-300, SEL-411L реле хамгаалалтуудаар шинэчлэн сольсноор 220 кВ-ын АЛТАН ГУРВАЛЖИН-гын найдвартай ажиллагаа, эрчим хүчний системийн тогтворжилтыг хангасан томоохон ажил юмаа

РХАХТХ

3

Манай компани нь “220/22/35 кВ-н Цагаансуварга” дэд станцыг 220 кВ-ын  хүчдлийн түвшинд шилжүүлж ачаалалд  залгаснаар 11 дахь 220 кВ-ын станцаа ашиглалтанд хүлээж авлаа

ГБС

4

110/35/10 кВ-ын Баянчандмань дэд станцын 110 кВ-ын АШ-ыг транзит дэд станц болгон өөрчилсний дагуу 117,118-р АШ-ын үндсэн хамгаалалтыг ажилд оруулж 110 кВ-ын транзит дэд станцын тоог нэгээр нэмэгдүүллээ.

РХАХТХ

5

Компанийн бүх салбарыг Төв удирдлагатай холбосон холбооны нэгдсэн системийг шинээр нэвтрүүлсэн. Мөн  Улаанбаатар салбарын шилэн кабельд холбогдсон 20 дэд станцыг  SIP холбоогоор холбож шуурхай ажиллагааны холбооны суурь сүлжээг үүсгэж, компанийн нэгдсэн холбооны системд холбосон.

МТХ

6

220/110/35кВ “Багануур” дэд станцын 220 кВ ИХБ-ын схемийн өөрчлөлт хийж анхдагч хэлхээний схемийн найдвартай ажиллагааг хангасан. Мөн 220/110/35кВ “Багануур” дэд станцын 220 кВ I,II систем шинд ДЗШ,УРОВ хамгаалалт шинээр суурилуулж РХА-н найдвартай ажиллагааг дээшлүүллээ.

ЗӨБС

7

220/110 кВ-ын ИХБ-4-ийн 220 кВ-ын 1, 2, 3, 4-р систем шин, Той.СШ-1-ийн нийт 14 ком хүчдэлийн трансформатор, мөн  208-р агаарын шугам, 114, 116-р агаарын шугамын багтаамжийн хүчдэлийн трансформаторын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэнээр системийн найдвартай ажиллагааг дээшлүүллээ

УБС, ТБС

8

Улаанбаатар дэд станцын 11 ком  110 кВ хуурай салгуур болон  Яармаг дэд станцын 10 кВ-ын 27 ком ячейкийг нь РХА-н хамт мөн Шарынгол дэд станцын Т-1,Т-2, 6 кВ-н секцийн релей хамгаалалт, дотоод хэрэгцээний тоноглолын шинэчлэл, Т-1,2-н 110 кВ-н ЦШ-1,2-н шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэнээр олон жилийн насжилттай хуучирсан тоноглолыг шинэчилж эрсдлийг бууруулсан өндөр үр бүтээлтэй ажил болсон юм.

УБС, ТБС

9

225-р ЦДАШ-н тулгуур  №707-356-ийн хооронд 1-р фазын 2ш элемент болон ПР маркийн дундын звено хасах ажил болон коронжилт ихтэй байсан тулгуур № 708-712-н хооронд 3 фазын дамжуулагч утсыг уртын дагуу сольсноор   тасралтын тоог бууруулж системийн тогтвортой байдлыг хангасан томоохон ажлын нэг боллоо.

ГБС

10

ЭХС-ийн тогтвортой найдвартай ажиллагаанд бодит үнэлэлт дүгнэлт өгөх зорилтын хүрээнд 110/35 кВ-ын ИХБ-3-ын төв удирдлагын панелийг иж бүрэн шинэчлэх, алсын удирдлага хяналтын HMI-тай системтэй болгох, удирдлагын байранд их засвар хийж, барилга өргөтгөх ажил. Сонгино дэд станц болон  ИХБ-4-д  АУРА-07-г шинээр угсарч монтажлах ажлыг амжилтайгаар бүрэн хийж дуусгалаа.

РХАХТХ

 

ЦДҮС ТӨХК-ийн 2021 онд хийж гүйцэтгэсэн шилдэг 10 ажлын тайлбар

1. 220/110/35 кВ-ын “Эрдэнэт” дэд станцын 200 МВА-н хүчин чадалтай АТ-1 автотрансформаторыг компанийн үйл ажиллагааны чадавхи, дотоод нөөцөөр Украйн улсын ЗТЗ сервис компанитай хамтарч бүрэн задаргаат их засварын ажлыг хийж ашиглалтанд 100% хүлээн авсан. Тус ажил нь улсын эдийн засгийн томоохон эх үүсвэр болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Хангайн бүс нутгийн хэрэглэгчид төдийгүй эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай тасралтгүй байдал хангагдлаа.

                   

Зураг-1. Трансформаторыг туслах эд, ангиудыг салгаж, ороомгийн бэхэлгээнд засвар хийсэн байдал

2. 220/110 кВ-ын ИХБ-4, 220/110/35 кВ-ын Эрдэнэт, Дархан дэд станцуудыг холбодог 220 кВ-ын 201, 202, 203, 204, 208-р агаарын шугамын хуучин цахилгаан соронзон механик реле хамгаалалтыг сүүлийн үеийн микропроцессор бүхий ДФЗМ маягийн ТОР-300, SEL-411L реле хамгаалалтуудаар шинэчлэн сольсноор 220 кВ-ын АЛТАН ГУРВАЛЖИН-гын найдвартай ажиллагаа, эрчим хүчний системийн тогтворжилтыг хангасан томоохон ажил юм.

                   

Зураг-2  МП-ын хамгаалалт шалгаж, туршиж байгаа байдал

3. “220/22/35 кВ-н Цагаансуварга” дэд станцыг 220 кВ-ын хүчдлийн түвшинд шилжүүлж ачаалалд залгаснаар манай компанийн 220 кВ-ын 11 дахь станц ашиглалтад орсон үйл явдал болж өнгөрлөө. 220 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжсэнээр хиймэл дагуулын синхрон цаг,  Hitachi брэндийн хүлэмжийн хий ялгаруулалтын хянах төхөөрөмжийг зураг схемийн дагуу ажилд оруулсан. Уг хянах төхөөрөмж нь хүлэмжийн хийн ялгаралтыг ямар хэмжээгээр бууруулж байгааг тодорхойлох боломжтой бөгөөд алдагдал багатай дамжуулагчийн судалгааг Монгол улсад нутагшуулах томоохон ажлын үндэс болсон.

                   

          Зураг-3 220/22/35кВ -ын Цагаансуварга дэд станц            Зураг-4 Hitachi monitoring төхөөрөмж

4. 110/35/10 кВ-ын Баянчандмань дэд станцын 110 кВ-ын агаарын шугамыг транзит дэд станц болгон өөрчилсний дагуу 117, 118-р агаарын шугамын үндсэн хамгаалалтыг ажилд оруулж 110 кВ-ын транзит дэд станцын тоог нэгээр нэмэгдүүллээ.

                    

Зураг-5 117-р агаарын шугамын шинээр суурилуулсан реле хамгаалалтын панель

5. Компанийн бүх салбарыг Төв удирдлагатай холбосон холбооны нэгдсэн системийг шинээр нэвтрүүлсэн. Мөн Улаанбаатар салбарын шилэн кабельд холбогдсон 20 дэд станцыг  SIP холбоогоор холбож шуурхай ажиллагааны холбооны суурь сүлжээг үүсгэж, компанийн нэгдсэн холбооны системд холбосон.

                    

        Зураг-6 20 дэд станцыг  SIP холбоогоор холбосон            Зураг-7 Шуурхай ажиллагааны холбоо

6. 220/110/35 кВ “Багануур” дэд станцын 220 кВ ил хуваарилах байгууламжийн схемийн өөрчлөлт хийж анхдагч хэлхээний схемийн найдвартай ажиллагааг хангасан. Мөн 220/110/35кВ “Багануур” дэд станцын 220 кВ I,II систем шинд ДЗШ,УРОВ хамгаалалт шинээр суурилуулж реле хамгаалалт автоматикийн найдвартай ажиллагааг дээшлүүллээ.

                    

Зураг-8 Багануур дэд станцын схем өөрчлөлтийг хийж байгаа бригад

7. 220/110 кВ-ын ИХБ-4-ийн 220 кВ-ын 1, 2, 3, 4-р систем шин, Той.СШ-1-ийн нийт 14 ком хүчдэлийн трансформатор, мөн 208-р агаарын шугам, 114, 116-р агаарын шугамын багтаамжийн хүчдэлийн трансформаторын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэнээр системийн найдвартай ажиллагааг дээшлүүллээ.

Зураг- 9 ТҮD-245/Ö3-0.01H маркийн хүчдэлийн трансформатор суурилуулсан.

8. Улаанбаатар дэд станцын 11 ком 110 кВ хуурай салгуур болон  Яармаг дэд станцын 10 кВ-ын 27 ком ячейкийг нь реле хамгаалалт автоматикийн хамт мөн Шарынгол дэд станцын Т-1,Т-2, 6 кВ-н секцийн релей хамгаалалт, дотоод хэрэгцээний тоноглолын шинэчлэл, Т-1,2-н 110 кВ-н цэнэг шавхагч-1,2-н шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэнээр олон жилийн насжилттай хуучирсан тоноглолыг шинэчилж эрсдлийг бууруулсан өндөр үр бүтээлтэй ажил болсон юм.

                    

Зураг-10 GW4A-126DW/200 маркийн хуурай салгуур,  Яармаг дэд станцын 10 кВ ячейкуудын шинэчлэл

9. 225-р ЦДАШ-н тулгуур №707-356-ийн хооронд 1-р фазын 2ш элемент болон ПР маркийн дундын звено хасах ажил болон коронжилт ихтэй байсан тулгуур № 708-712-н хооронд 3 фазын дамжуулагч утсыг уртын дагуу сольсноор   тасралтын тоог бууруулж системийн тогтвортой байдлыг хангасан томоохон ажлын нэг боллоо.

                    

Зураг-11  225-р шугамын утас солих болон элемент, звено хасах ажил хийгдэж байгаа нь

10. ЭХС-ийн тогтвортой найдвартай ажиллагаанд бодит үнэлэлт дүгнэлт өгөх зорилтын хүрээнд 110/35 кВ-ын ИХБ-3-ын төв удирдлагын панелийг иж бүрэн шинэчлэх, алсын удирдлага хяналтын HMI-тай системтэй болгох, удирдлагын байранд их засвар хийж, барилга өргөтгөх ажил. Сонгино дэд станц болон  ИХБ-4-д  АУРА-07-г шинээр угсарч монтажлах ажлыг амжилтайгаар бүрэн хийж дуусгалаа.

                

                              Зураг- 12 ИХБ-3 HMI                                          Зураг-13   Сонгино дэд станцын АУРА-07


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.