Улаанбаатар салбарын 35, 110, 220 кВ-ын ЦДАШ, дэд станцын тоноглолын ашиглалтын түвшинг хэвийн хэмжээнд барих, шугамын тасралт саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор 2021 онд төлөвлөгөөгөөр урсгал засварын 238, их засварын 198 нэр төрлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, короновирусийн халдвар тархаж, өвчлөл нэмэгдэн, хөл хорио тогтоосон, цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа энэ хэцүү цаг үед их засварын ажлын 20,7%-ийг, урсгал засварын ажлын 20,6%-ийг бүрэн хийж дуусгаад байна. Үүнд:
110/10 кВ-ын Гео, 110/35/10 кВ-ын Налайх, Яармаг дэд станцын 35, 10 кВ-ын 7 тосон таслуур, 110, 35 кВ-ын 9 хуурай салгуур, 35 кВ-ын 6 ком хүчдэлийн трансформатор, 10/0,4 кВ-ын 2 дотоод хэрэгцээний трансформаторт тус тус бүрэн задаргаат их засварын, 110/10/6 кВ-ын Дунд гол, 110/10 кВ-ын Толгойт дэд, Яармаг дэд станцын 33 тоноглолын урсгал засварын, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд 9 нэр төрлийн урсгал засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.
Их засварын зарим ажлуудаас дурдвал:
110/35/10 кВ-ын Налайх, Яармаг дэд станцын 35 кВ-ын ХТ-1, 2-н ЗНОМ-35 маркийн хүчдэлийн трансформатор, 35 кВ-ын Сонгино-Б, Нисэх-А шугамуудын LABN2-35W2 маркийн гүйдлийн трансформаторууд, 110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10/0,4 кВ-ын ТМГ-100/10 маркийн ДХТ-1, 2 трансформаторуудад бүрэн задаргаа хийж ороомог зүрхэвчинд үзлэг, цэвэрлэгээ, чангалгаа хийн изоляци сэргээсэн.
110/10 кВ-ын Гео дэд станцын ДХТ-1, 110/10/10 кВ-ын Яармаг дэд станцын ДХТ-1-н 10 кВ-ын кабелийн үзүүр муфт шинээр хийж байгаа нь
LABN2-35W2 маркийн гүйдлийн трансформаторыг хатаахад бэлтгэж байгаа нь
35 кВ-ын ЗНОМ-35 маркийн ХТ-н ороомгийг хатаахад бэлтгэж байгаа нь
Трансформаторын ороомог хатааж байгаа нь
110/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20, Махкомбинат, 110/35/10 кВ-ын Налайх дэд станцын 10 кВ-ын Аврах, Дулаан-2, 110/35/10 кВ-ын Яармаг дэд станцын 35 кВ-ын Нисэх-А, Сонгино-Б шугамын С-35-630 маркийн тосон таслууруудад их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.
ВМПЭ-10, 6 тосон таслуурт засвар хийж байгаа нь
ВКЭ-10-630М маркийн ТТ-т засвар хийж байгаа нь
110 кВ-ын 121,122,131,132,133,134,111,112,125-р агаарын шугамуудад дараах урсгал засвар хийсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
АШ-ын гаргалга тулгуурт фазын ялгаа хийж байгаа нь
Тулгуурт анхааруулах плакат шинээр хийж байгаа нь
Бохирдолтой хөндийрүүлэгч цэвэрлэж байгаа нь
Тулгуурын хэрээс төмрийн боолтод чангалгаа хийж байгаа нь
Тулгуурт дээд үзлэг хийж байгаа нь
Шувууны үүр буулгаж байгаа нь
Тулгуурын дугаар сэргээж байгаа нь
Тулгуурын суурийн шороог тэгшилж байгаа нь
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.