Эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн лавлах, стандарт боловсруулах ажил хийгдэж эхэллээ

Нийтэлсэн: 2020-07-24

Эрчим хүчний яамнаас 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулсан “Эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлого, хамтын ажиллагаа” зөвлөгөөнөөс Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр /2018-2023/-ийн хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хангахад чиглэсэн зөвлөмжүүдэд эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн лавлах, стандарт  боловсруулан батлуулах ажлыг тусгасан байдаг.

Ажил мэргэжлийн лавлах, стандарт боловсруулснаар тухайн мэргэжлийн ажлын байрны тодорхойлолт, сургах, мэргэшүүлэх хөтөлбөр чанаржих, ажилтны ажлын гүйцэтгэлийн түвшинг үнэлж дүгнэх, цалин, ажлын ачааллын норм нормативыг тогтооход чухал ач холбогдолтой салбарын хэмжээний баримт бичиг бөгөөд эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн лавлах, стандартыг хамгийн сүүлд БНМАУ-ын Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн 1986 оны 30/31 дугаар тогтоолоор баталж түүнээс хойш шинэчлээгүй байсан. 

Эрчим хүчний салбарт 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний яам салбарын 20-25 ажил мэргэжлийн лавлах, стандартыг боловсруулж батлуулах ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын төв, Ажил олгогч эздийн холбоотой хамтран 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байна.  Эрчим хүчний сайдын 2020 оны 68 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын тариф, мэргэжлийн лавлах, стандарт боловсруулахаар томилогдсон дэд ажлын хэсэг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд ажиллаж, нийт 9 ажлын стандарт боловсруулснаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 19 ажилтан бусад үйлдвэр, компанийн ажилтнуудтай хамтран компанийн нийт 396 ажлын байрыг хамарсан дэд станцын ээлжийн монтёр, дэд станцын болон агаарын шугамын засварын монтёр, реле хамгаалалт, автоматикийн монтёрын ажил мэргэжлийн лавлах, стандартыг амжилттай боловсрууллаа.  

Дээрх стандартыг боловсруулахад ажилласан ажлын хэсэгт манай компаниас Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах бөгөөд хүний нөөцийн мэргэжилтэн Б.Цацрал,  цалин, урамшуулал хариуцсан мэргэжилтэн Д.Шүрмаа, Сургалт бүтээмжийн хэлтсийн сургалт бүтээмжийн инженер Л.Энхжаргал, Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын хэлтсийн ахлах бөгөөд реле хамгаалалт, автоматикийн инженер З.Батзориг, Улаанбаатар салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны дэд станцын ашиглалтын инженер Б.Баярмандах, Улаанбаатар салбарын Инженерийн хэсгийн засварын инженер Д.Нэмэхбаяр, Улаанбаатар салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны 6 дугаар зэрэгтэй ээлжийн монтёр Б.Батбаяр, 5 дугаар зэрэгтэй ээлжийн монтёр Ц.Бямбажав, 4 дүгээр зэрэгтэй ээлжийн монтёр Н.Жаргал, 3 дугаар зэрэгтэй ээлжийн монтёр Д.Мөнхбаатар, Улаанбаатар салбарын Засварын албаны 6 дугаар зэрэгтэй дэд станцын засварын монтёр Д.Батпүрэв, 5 дугаар зэрэгтэй дэд станцын засварын монтёр Ц.Ууганжаргал, 4 дүгээр зэрэгтэй дэд станцын засварын монтёр Ц.Баасанжав, 3 дугаар зэрэгтэй дэд станцын засварын монтёр Д.Мөнхтүшиг, Улаанбаатар салбарын Засварын албаны 6 дугаар зэрэгтэй шугамын засварын монтёр Б.Оргил, 5 дугаар зэрэгтэй шугамын засварын монтёр Д.Батбаяр, Ц.Болдбаатар, 4 дүгээр зэрэгтэй шугамын засварын монтёр Д.Элбэгсайхан, Улаанбаатар салбарын Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын албаны 4 дүгээр зэрэгтэй реле хамгаалалт, автоматикийн монтёр Ц.Балдандорж нар идэвх зүтгэлтэй ажилласан.

Реле хамгаалалт, автоматикийн монтёрын тариф мэргэжлийн лавлах, стандарт боловсруулсан ажлын хэсэг


Дэд станцын засварын монтёрын тариф мэргэжлийн лавлах боловсруулахад ажилласан компанийн ажилтнууд

Ээлжийн монтёрын тариф мэргэжлийн лавлах боловсруулсан ажлын хэсэг

Агаарын шугамын монтёрын тариф мэргэжлийн лавлах, стандарт боловсруулсан компанийн ажилтнууд

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.