Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг

Нийтэлсэн: 2026-04-15

 Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд 2026 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд  зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр салбарын бодлого, сэргээгдэх эрчим хүчний шинэ шийдлүүдийг олон нийтэд танилцуулж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авсан нь онцлог байв. Мөн төрийн байгууллагууд иргэдтэй шууд уулзаж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагааг ил тод болгох зорилготой арга хэмжээ болж өнгөрлөө.


© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.