Монгол Улсын Засгийн газраас цахим засгийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх бодлого, стратегийн хүрээнд 2017 онд баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” болон Эрчим хүчний яамнаас 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д хэрэгжиж байгаа “Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001:2013 стандарт”-ын төслийн дотоод аудиторуудыг бэлтгэх сургалтыг төслийн зөвлөх “Секьюрити солюшн, сервис, консалтинг” ХХК-тай хамтран, 2019 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд компани дээр амжилттай зохион байгууллаа.
“Секьюрити солюшн, сервис, консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал, доктор (Ph.D) Т.Баасанжав, сургагч багш, ерөнхий аудитор, доктор (Ph.D) Т.Халтар нар шинэхэн аудиторуудад гэрчилгээг нь гардуулж өглөө.
Дотоод аудиторууд нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хяналтын зорилго, хяналт, үйл явц болон дэгүүд зохих түвшинд байгаа эсэхийг баталгаажуулахын тулд төлөвлөсөн мөчлөгийн дагуу хэлтэс, нэгждээ дотоод аудитыг явуулах бөгөөд үүний үр дүнд дотоод хүчин зүйлээс үүдэн гарах аливаа эрсдэл, алдаа дутагдлаас урьдчилан сэргийлж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.