ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн:

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: “Аваар бүртгэх иж бүрэн төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер.

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЦДҮС-2019/ИХБ-4/НТШ-02

 

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “220/110 кВ-ын ИХБ-4-ийн 125 МВа чадалтай АТ-1, АТ-2 автотрансформаторын холболтыг өөрчилж зэрэгцээ ажиллагаанд залгахад шаардлагатай аваар бүртгэх иж бүрэн төхөөрөмж” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр явагдах тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Тендерт оролцогч нь цахим тендер илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим системээр дамжуулан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.    

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтынхэмжээ:

Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.

  1. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

  1. Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тендерийн хамт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ. Засгийн газрын бондоор тендерийн баталгаа ирүүлж болно.

Тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 10 минутад цахим системээр нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Улаанбаатар-17060,  Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-22/1 ЦДҮС ТӨХК-ийн төв байр, 3 дугаар давхар 309 тоот

Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтэс

Утас: 99187460

Факс: 976-70042939

Email:  a.chinbat@transco.mn


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.