Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны урилгаар Японы Цахилгаан эрчим хүчний үндэсний үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Мория Мибу тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд 2025 оны наймдугаар сарын 25-ны өдөр төлөөлөгчид “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн техник, технологи, ажилчдын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр талууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, хүний нөөцийн бодлого, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр туршлага хуваалцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан байна.


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.