ЦДҮС ТӨХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Нийтэлсэн: 2021-10-07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж буй хэрэг билээ.
Энэхүү аяны хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн салбарын хамт олондоо 100,000 мод тарих уриалгыг дэмжиж, Эрчим хүчний яам болон салбарын зарим үйлдвэр, компаниуд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аяныг эхлүүллээ. Нийслэлийн Налайх дүүрэгт 720 ширхэг Монос мод тарихад компанийн төв удирдлага болон Улаанбаатар салбарын ажилтнуудын төлөөлөл буюу 40 ажилтан нийт 96 мод суулгасан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд компанийн бусад салбарынхаа ажилтнуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.