“Эрүүл ажилтан бидний баялаг” аян зохион байгуулав

Нийтэлсэн: 2019-10-25

Ажилтнуудыг үүсч болох аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, халдварт бус өвчлөлийг бууруулах, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор компанийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран 2019 оны 10 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд “Эрүүл ажилтан бидний баялаг” аяныг зохион байгууллаа.

Уг аяны хүрээнд тус компани Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн харъяа Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газартай хамтран ажиллаж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:  

-  Зүрх судасны өвчний үзлэг хийх

-  Чихрийн шижин өвчний оношлогоо хийх

-  Эрүүл зөв хооллолтын сургалт зохион байгуулах

-  Эрүүл хоолны өдөрлөг зохион байгуулах

-  Зөвлөгөө өгөх

-  Витаминжуулалт

-  Эрсдэл өндөртэй 20 гаруй ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулах.

“Эрүүл ажилтан бидний баялаг” аяныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.