“Хамтын гэрээ”-г шинэчлэн батлав

Нийтэлсэн: 2019-05-29

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр, Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2019-2020 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-г хэлэлцэн тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үзэглэж батлав.

2019-2020 онд мөрдөх шинэчлэн батлагдсан “Хамтын гэрээ”-нд өмнөх гэрээний нөхцөлүүдийг сайжруулан ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлуудад анхаарал хандуулж, хэлтэс, салбар, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан саналуудыг судалж санал нэгдсэний үндсэн дээр ийнхүү баталлаа. 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.