Их болон урсгал засварын ажлаар хийгдсэн ажлууд

Нийтэлсэн: 2020-11-24

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Төсөл хөтөлбөрийн хэлтэст хийгдсэн трансформатор засварын томоохон ажлууд. Үүнд:

1. 110/10 кВ-ын Улаанхуаран дэд станцаас буусан 10 МВА чадалтай хоёр хүчний трансформаторт их засварын ажлыг гүйцэтгэж ашиглалтад бэлэн болгов. Тус хүчний трансформатор нь шахмал түлшний үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөн барилга угсралтын ажил гүйцэтгэгдэж буй дэд станц руу тээвэрлэгдэж, суурилуулагдсан. 

         

2. ПРП-22 агуулахын хашаанд байрлаж байсан 10 МВА хүчний трансформатор болон 110/35/10 кВ-ын Баруунхараа дэд станцаас буусан 6.3 МВА чадал бүхий нөөцөд хадгалагдаж буй хүчний трансформаторуудад урсгал засварын ажлыг гүйцэтгэв.

        

3. 110/10/6 кВ-ын Өмнөд дэд станцын Т-1, Т-2 хүчний трансформаторыг ПХБ төслийн төхөөрөмжөөр эргүүлэн хатааж, тосны чанарын үзүүлэлтүүд болон хөндийрүүлгийг дээшлүүлэв.

         

4. Улаанбаатар салбарын 220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцын АТ-1 автотрансформаторыг ПХБ төслийн төхөөрөмжөөр эргүүлэн хатааж, тосны чанарын үзүүлэлтүүд болон хөндийрүүлгийг дээшлүүлэв.

5. Зүүн-Өмнөд бүсийн салбарын Сайншанд дэд станцын Т-1, Т-2 хүчний трансформаторыг ПХБ төслийн төхөөрөмжөөр эргүүлэн хатааж, тосны чанарын үзүүлэлтүүд болон хөндийрүүлгийг дээшлүүлэв.

         

6. 110/10 кВ-ын Амгалан дэд станцын гэмтсэн 25 МВА чадалтай Т-2 хүчний трансформаторыг БНХАУ-ын People группийн трансформаторын үйлдвэрт засварлуулахаар тээвэрлэж, 70 хоногийн турш засварлуулсаны дараа буцаан тээвэрлэж Амгалан дэд станцад суурин дээр нь суурилуулан угсарч, ажилд залгав.

        

        

7. Украйн Улсын ЗТЗ сервис компанийн мэргэжилтнүүдттэй хамтран засварласан 220/110/35 кВ-ын Эрдэнэт дэд станцын 200 МВА чадалтай АТ-2 автотрансформаторыг Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу төмөр замаар бусад дагалдах эд ангиудыг төмөр замаар болон ачааны автомашинаар тээвэрлэх ажлыг Төсөл хөтөлбөрийн хэлтэс, Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтэс, Хангайн бүсийн салбар хамтран зохион байгуулан ажиллаж байна.

        


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.