“Сонгино” дэд станцыг ашиглалтад оруулж, хүчдэлд залгалаа

Нийтэлсэн: 2020-11-30

220/110/35 кВ-ын Сонгино дэд станцын 220 кВ-ын нийт 46 ком, 35 кВ-ын 14 ком хуурай салгуурын ажиллагааг байрнаас гараар  болон удирдлагаар, алсаас тасалж залган үзэж тохиргоог шалган, скада төлвийг үзсэн. Уг ажлын хүрээнд нийт 220 кВ-ын 5, 110 кВ-ын 10 хуурай салгуурын тохиргоо болон төлөв, блок контакт зэргийг тохируулж хэвийн болгосон. 220 кВ-ын 203-р шугамын 48, 49, 50-р тулгууруудаас 3 фазын утсыг буулгаж хураан салбарын аж ахуйн  хашаанд хүлээлгэн өгөх 220 кВ-ын 211-р шугамын тулгуур №47-48 хооронд 3 фазын утсыг 48-р тулгуур дээр татаж бэхлэх, холболтуудыг хийж дуусгасан.

2020.11.25-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ, ЦДҮС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваа, ТБТХ-ийн дарга Д.Чинбат, ШЗХ-ийн дарга М.Өмербай, ахлах инженер Ж.Чинзаяа, РХАХТХ-ийн дарга Н.Батаяр, ХМХ-ийн ахлах инженер Д.Мөнхзаяа УБС-ын ерөнхий инженер Д.Жаавай, АШҮА-ны дарга Өлзийбаяр, ЗА-ны дарга В.Мөнхбат, ЭХБУТ ХХК-ийн ерөнхий инженер Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй техникийн комисс ажиллаж, ИХБ-4-өөс 211-р АШ-аар 220 кВ-ын I,II СШ-д хүчдэл өгч 72 цагийн туршилтын хүчдэл залгалаа.

“Сонгино” дэд станц нь Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК, Дундговь, Өмнөговь аймаг болон Эрдэнэт, Дархан хотын дэд станцуудаар дамжин ОХУ-ын системтэй холбогдох Монгол Улсын томоохон зангилаа дэд станц болох юм.

Уг дэд станц ашиглалтад орсноор манай компанийн дамжуулах чадвар мөн 250 МВА-аар нэмэгдэж, “Зайсан” дэд станц хоёр талын тэжээлтэй болох төдийгүй 110кВ-ын найман жил хүчдэлгүй байсан “Яармагийн гүүр”, “Шинэ яармаг” дэд станцууд хүчдэлд холбогдож, 110кВ-ын “Их тойруу” систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ба “Сонгино” дэд станцаас Өмнийн говь руу татсан 670 км 220кВ-ын агаарын шугам хүчдэлд холбогдон 220кВ-ын “Мандал”, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Цагаансуварга” дэд станцууд ажиллагаанд орж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.