“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
-Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай, цахилгааны болон дулааны инженер эсхүл эрх зүй, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
-Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
-Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
-Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх;
-Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
-Ял шийтгэлгүй байх;
-Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.
Бүрдүүлэх материал:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2.Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
3.Ажил байдлын тодорхойлолт;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
5.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
6.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/;
7.Иргэний үнэмлэхийн хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 3 давхар 316 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо хүлээн авна. Холбогдох утас: 51-263071
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион байгуулна.
Тестийн шалгалт:
Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:
1.Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
2.Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
3.Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний програм ашиглах чадвар.
Ярилцлагын шалгалт:
Тестийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:
1.Удирдан зохион байгуулах чадвар;
2.Манлайлах чадвар;
3.Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөл
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.