“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон спортын таван төрөлт уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэ жилийн тэмцээнд шинээр байгуулагдсан Баруун бүсийн салбар болон Алтай-Улайстайн салбарын багууд оролцсоноор илүү өргөн хүрээг хамарсан онцлогтой болж, хамт олны эв нэгдэл, спортын идэвхийг улам бүр өрнүүллээ.
Багийн нийлбэр дүнгээр Улаанбаатар салбар тэргүүлж шилжин явах цомын эзэн болсон бол Говийн бүсийн салбар, Зүүн-Өмнөд бүсийн салбар удаалсан байна.
Энэхүү уламжлалт спортын тэмцээн нь ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ байгууллагын соёлыг хөгжүүлэх уламжлал болсон арга хэмжээ юм.